Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Samsung”-ийн өв залгамжлагчид их хэмжээний татвар төлнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

   Өнгөрсөн онд мөнх бусыг үзүүлсэн “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хигийн өв залгамжлагчид 12 их наяд гаруй воны (10.7 тэрбум ам.доллар) өв залгамжлалын татвар төлнө гэж Лигийн гэр бүлийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ нь БНСУ-ын түүхэнд байгаагүй их хэмжээний татвар юм. “Samsung”-ийн өв залгамжлагчид өвлөн авсан хувьцааг хэрхэн хуваах талаараа мэдээлээгүй байна.

  “Samsung” компанийн тэргүүн агсны хөрөнгийг түүний бэлэвсэн эхнэр, хүү, хоёр охин нь өвлөж авах юм. БНСУ-ын хамгийн баян хүн болох “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хи нас барснаар 25 их наяд гаруй воноор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө үлдээжээ. Ли Кун Хигийн гэр бүлийнхэн өв залгамжлалын татварыг хэсэгчлэн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Б.Жавхлан: Өндөр эрсдэлтэй бүлэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд гадны санхүүжилт шаардлагатай
Б.Жавхлан: Өндөр эрсдэлтэй бүлэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд гадны санхүүжилт шаардлагатай
 
Менингококкт халдвар  5 хүртэлх насны хүүхэд голчлон өвддөг. Насанд хүрэгчид нянг нь тээдэг
Менингококкт халдвар 5 хүртэлх насны хүүхэд голчлон өвддөг. Насанд хүрэгчид нянг нь тээдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.