Хүмүүсийн амиа хорлох олон арга зам байдгаас Японд хамгийн түгээмэл нь метронд дайруулах явдал. Нэг жил Японы метроны буудлуудад амиа хорлосон хүний тоо жилд 2,000 хүрч байжээ. Харин энэхүү тоог 84 хувиар бууруулсан нэгэн сонирхолтой арга хэмжээ бол цэнхэр өнгийн гэрэл юм.
Иймд хүмүүсийг амиа хорлохоос сэргийлэх зорилгоор, сэтгэл зүйчдийн гаргасан зөвлөмж дээр үндэслэн Японы метроны буудлуудад цэнхэр өнгийг гэрэл тавьж эхэлсэн байна. Энэ аргыг хамгийн анх Англид хэрэглэсэн нь амжилттай болсон тул ийнхүү Японд нэвтэрчээ.
Тэнгэр болон далайн цэнхэр өнгийг ийнхүү метроны буудлуудад авчирснаар хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дарамт, стресст орсон хүмүүсийг тайвшруулах зорилго нь үр нөлөөгөө өгсөн байна. Амиа хорлосон Япон хүний тоо 2003 онд 34,500 байснаас 2017 онд 21,000 болж буурсан ч залуучууд, дунд сургуулийн сурагчдын амиа хорлолтын түвшин жил бүр өссөөр байна.