Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ногдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

  ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица ЭМЯ-ны удирдлага, төлөөллийн хамт нийслэлийн дүүргүүдийн штаб, нэгдсэн болон өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Эмч, эмнэлгийн ажилчид эмнэлгийн ор болон хүний нөөцөөр дутагдаж байгааг холбогдох албаныханд уламжиллаа.

  Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ногдож байна. Тухайн эмч өдөртөө 38-104 батлагдсан болон тэдний ойрын хавьтлуудад тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай болдог байна. Энэ үүднээс ачаалал ихсэж иргэдэд очих тусламж үйлчилгээ цагтаа хүрэхгүй байх нөхцөл гарч байна. Иргэд коронавируст халдвараар батлагдсан л бол эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтад байхыг хүсэж ханддаг нь ачааллыг улам нэмэгдүүлж байгаа аж. ЭМЯ өнгөрсөн 7 хоногт 648 резидент эмчийг талбарт дайчлан ажиллуулж, 850 гаруй орыг нэмж гаргажээ.

Яаралтай түргэн тусламж хөл хорионы үеэр бүх хүчин чадлаараа ажиллана
Яаралтай түргэн тусламж хөл хорионы үеэр бүх хүчин чадлаараа ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.