Нийслэл хотод коронавируст халдварын шинжилгээ авах таван цэг ажиллаж байна.
Шинжилгээ авах цэгүүд:
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг "Буянт-Ухаа" спортын ордон
- Сонгинохайрхан дүүргийн Таван шарын "Номин" агуулахын гадна талбай
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай
Шинжилгээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох, орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд урьдчилж цаг авахгүйгээр хамрагдана.