Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын хөл бөмбөгийн шилдэг клубүүд шинэ тэмцээн зохионо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

   Английн "Манчестер Юнайтед", "Манчестер Сити", "Тоттенхэм", "Ливерпуль", "Челси" болон "Арсенал", Испанийн "Барселона", "Атлетико" болон "Реал", Италийн "Милан", "Интер" мөн “Ювентус” зэрэг клубууд шинэ тэмцээн зохион байгуулахаар болжээ.

    Европын шилдэг 12 клуб хамтран шинэ тэмцээн болох Супер лигийг зохион байгуулахаар тохиролцов. Долоо хоногийн дундуур тоглолтууд явагдана. Үүсгэн байгуулагч клубүүд тэмцээнийг удирдах юм. Супер лигийн тэргүүн нь “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перес, тэмцээний дэд ерөнхийлөгч нар нь Андреа Агнелли (Ювентус), Жоэл Глэйзер (Манчестер Юнайтед) нар болжээ. Шинэ тэмцээнийг үүсгэн байгуулагч клубүүд цаашид Европын хөл бөмбөгийн холбоо (УЕФА), Олон улсын хөл бөмбөгийн холбоотой (FIFA) хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ тойрог замын шинэ станцад шилжихээр болжээ
ОХУ тойрог замын шинэ станцад шилжихээр болжээ
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.