Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ тойрог замын шинэ станцад шилжихээр болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

    Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Олон Улсын Сансрын Станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусна. Тэгвэл ОХУ-ын тал 2025 оноос эхлэн уг станцыг ашиглахаа больж, өөрийн зохион бүтээж буй тойрог замын шинэ станцад шилжихээр болсон байна.

    1998 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон Олон Улсын Сансрын Станцад сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдэж, зарим хэсгийг нь засварлах аргагүй болжээ. Станцын ашиглалтын хугацааг 2020 оноор анх тогтоож байсан бол сүүлд 2024 он болгон сунгасан.

    Станцын битүүмжлэл алдагдаж, хүчилтөрөгчөө алдах болсон, зарим модулиуд нь сэргээн засварлах аргагүй болсныг сансрын нисгэгчид байнга мэдээлж байгаа. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна. 2001 онд Оросын Мир сансрын станцыг ийм аргаар устгаж байжээ.

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.