Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд зогсоолд байгаа онгоцонд тансаг рестораны үйлчилгээ үзүүлж эхлэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Японы хамгийн том агаарын тээврийн компани цар тахлын улмаас ашиглалтгүй зогсоолд байгаа нисэх онгоцондоо өндөр зэрэглэлийн рестораны үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

All Nippon Airways компанийн Ханеда нисэх буудалд байрлуулсан Boeing-777 нисэх онгоцонд нээгдсэн ресторанд үйлчлүүлэгч 59,800 иений ($540) нэгдүгээр ангиллын зоог, 29,800 иений ($270) бизнес ангиллын зоогноос сонгох боломжтой.

Эдгээр зоог нь дотроо бас япон үндэсний, олон улсын гэсэн сонголттой. Үйлчлүүлэгч урьдчилаад аль менюгээр үйлчлүүлэхээ захиалдаг ажээ. ANA компани энэ сарын турш нэг удаадаа гурван цаг үргэлжлэх 22 зоогийн захиалга авахаар төлөвлөсөн байна.

Сингапурын Singapore Airlines компани өнгөрсөн оны аравдугаар сард анх удаа нисэх онгоцонд зоог барих үйлчилгээ нээж байв. Онгоцоор аялах боломжгүй болсон хүмүүсийн дунд ийм төрлийн үйлчилгээ эрэлттэй байгаа бөгөөд захиалга нь эрт дуусдаг гэнэ. ANA компани арванхоёрдугаар сард экономи ангиллын зорчигчдод үйлчилдэг багц хоолоо онлайнаар зарж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тус компани 264,000 орчим багц хоол зарж, $1.8 саяын орлого олжээ.

Осакад Олимпын бамбарын буухиаг цуцалжээ
Осакад Олимпын бамбарын буухиаг цуцалжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.