Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д вакцины паспортыг энэ сард танилцуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдсан байдлыг ухаалаг гар утасны хавсралтаар дамжуулан баталгаажуулах цахим системийг энэ сард танилцуулна хэмээн Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгджээ.

Тэрбээр “Иргэд вакцины паспорт буюу ногоон картын тусламжтайгаар хэвийн байдалдаа эргэн орох боломж бүрдэнэ” гэжээ. Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар уг системийг хэдийн хөгжүүлсэн бөгөөд энэ сард танилцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар сарын 26-нд эхлүүлснээс хойш 850 мянга гаруй хүн вакцин хийлгэжээ. Тус улс ирэх зургаадугаар сар гэхэд 12 сая хүнийг дархлаажуулж, арваннэгдүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоохыг зорьж байгаа аж.

Инээдмийн баяртай холбоотой улс төрчдийн хөгжилтэй жиргээнүүд
Инээдмийн баяртай холбоотой улс төрчдийн хөгжилтэй жиргээнүүд
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.