Филаделпиа 76 багийн ахлагч Жоэл Эмбийд өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн гурван долоо хоногийн турш багийнхаа есөн тоглолтыг өнжөөд байгаа бөгөөд энэ ням гарагт Миннасота Тимберволвэс багийн эсрэг хийх тоглолтод эргэн ирэхээр төлөвлөж байна.
Тэрбээр энэ улиралд 29.9 оноо, 11.5 самбар дунджилж байгаа бөгөөд түүний баг нь бүсээ тэргүүлж байна. Ийнхүү улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг горилж буй. Фенүүдийн зүгээс энэхүү бэртэл нь түүнийг үнэ цэнтэй тоглогчийн шагналд хүртэхэд садаа болно гэж тооцож байсан хэдий ч төлөвлөгөө ёсоор ням гарагт эргэн ирвэл дээрх шагналыг хүртэх магадлал өндөр болох юм.