Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Болдмаа: Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 95 хувьд эсрэг биет үүссэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Г.Болдмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүст эсрэг бие хэдэн хувьтай тогтож байгаа вэ, эдгэрсэн хүмүүс хөдөө орон нутагт зорчиж, ажлаа хийж болох уу?

-Халдвар аваад эдгэрсэн 4,835 хүн байгаа бөгөөд тэдний 95 хувьд эсрэг биет үүссэн. Эдгээр хүмүүс давтан шинжилгээнүүд нь сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд орж болно. Өвчлөөд эдгэрсэн хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад 6-8 сарын дараа дархлаажуулалтдаа хамрагдаад явна.

-ТЭЦ-4 станцын вакцин хийлгэсэн 14 ажилтан халдвар авсан гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Өнөөдрийн байдлаар энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Тодруулаад дахин хариу өгье.

- Хатуу хөл хорио тогтоосон үед вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх иргэд хэрхэн вакцинаа хийлгэх вэ?

- Вакцин хийлгэсэн хүмүүсийн гар утсанд мессеж очиж байгаа. Хоёр дахь тунг хийлгэхийн өмнө мессеж очно. Мессежид хаана вакциндаа хамрагдахыг бичсэн байх учраас тухайн үедээ зохицуулалт хийгээд дархлаажуулалтад хамруулна гэж бодож байна.

- Вакцины эсрэг заалттай иргэд вакцин хийлгэсэн тохиолдолд урт хугацаандаа ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ, энэ талаар судалгаа хийгдэж байгаа юу?

- Одоогоор дэлхийн 100 гаруй улсад дархлаажуулалтын ажилтай холбоотой судалгаа хийгдэж байна. ДЭМБ-ын нэгдүгээр сарын чуулганд 100 гаруй улдсын эрдэмтэд оролцож, судалгаануудаа ярилцсан.

Алтанбулаг боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авна
Алтанбулаг боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авна
 
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.