Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Швед, Герман, Швейцар, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн байна. 

Ирсэн иргэдийн хувьд: 

  • 6 нь өндөр настан,  
  • 5 нь жирэмсэн,
  • 8 нь эрүүл мэндийн шалтгаантай,
  • 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
  • 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлах аж.  

Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирсэн билээ. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Таунс, Эдвардс нар тус тус 40-өөс дээш оноо авлаа
Таунс, Эдвардс нар тус тус 40-өөс дээш оноо авлаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.