УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Синофарм вакцин хийлгэсэн талаараа өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Тэрбээр:
"БНХАУ-ын Синофарм вакциныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт очиж хийлгэлээ. Уг нь Астразеника, спутник байсан ч Синофарм харшил бага өгдөг гэхээр нь зүүн мөрөндөө тариуллаа.
Одоогоор ямар нэгэн сөрөг урвал үзүүлээгүй, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг улайсан,өөр шинж тэмдэг илрээгүй байна.
Эмчийн зөвлөснөөр тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг анхааруулсан.
Нэгдүгээр тунг хийлгээд дархлаа тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлаа тогтоно" гэжээ.
Оройн мэндээ, Өнөөдөр БНХАУ-ын Синофарм вакциныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт очиж хийлгэлээ. Уг нь Астразеника,...
Posted by Сайнбуянгийн Амарсайхан on Wednesday, March 10, 2021