Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NBA: Улирлын эхний хагаст статистикаар тэргүүлсэн тоглогчид

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 31 секунд

Бүх оддын тоглолт болсноор NBA-ийн энэ улирлын эхний хагас өндөрлөлөө. Багууд тус бүр 32-36 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд улирлын эхний хагасыг статистикаар тэргүүлсэн тоглогчдыг танилцуулж байна. 

  • Дундаж оноо авалтаар Вашингтон Визардс багийн Брэдли Бийл тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 32.9 оноо дунджилж байна.
  • Дундаж самбар авалтаар Атланта Хокс багийн Клинт Капела тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 14.2 самбар дунджилж байна.
  • Дундаж оновчтой дамжуулалтаар Брүүклин Нетс багийн Жэймс Харден тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 11.1 оновчтой дамжуулалт дунджилж байна.
  • Дундаж хаалтаар Индиана Пэйсэрс багийн Майлс Турнер тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 3.4 хаалт дунджилж байна.
  • Дундаж бөмбөг таслалтаар Индиана Пэйсэрс багийн Т.Ж.Макконел тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 2.0 бөмбөг таслалт дунджилж байна.
  • Дундаж оновчтой довтолгооны хувиар Кливлэнд Кавалерс багийн Жаррет Аллен тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 66.9 хувьтай довтолж байна.
  • Нийт холын шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоогоор Голден Стэйт Уорриорс багийн Стефэн Көрри тэргүүлж байна. Тэрбээр энэ улиралд нийт 169 холын шидэлт амжилттай болгожээ.
  • Дундаж холын шидэлтийн хувиар Брүүклин Нетс багийн Жо Харрис тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд холын зайнаас 50.6 хувьтай шидэж байна.
  • Дундаж фантази үзүүлэлтээр Денвэр Наггетс багийн Никола Йокич тэргүүлж байна. Тэрбээр энэ улиаралд 56.8 фантази оноо дунджилж байна.

 

“Twitter”-ийг үндэслэгчийн анхны жиргээ өндөр үнэд хүрэв
“Twitter”-ийг үндэслэгчийн анхны жиргээ өндөр үнэд хүрэв
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.