Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарт төрийн дээд шагнал хүртээснийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх, судасны тасгийн эрхлэгч Н.Байгалмаа, Доноруудын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ-Сүрьеэгийн төслийн ажилтан Т.Хулан, Алтан гадас одонгоор “Найдвар” хоспис эмнэлгийн ерөнхий эмч Б.Бүрэнжаргал, СЭМҮТ-ийн хөтөлбөрийн мэргэжилтэн Казанева Елена, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд арга зүйч эмч Б.Казанбай, ЭМЯ-ны ЭҮТГ-ын шинжээч асан Э.Оюунсүрэн, АШУҮИС-ийн багш Ц.Сонинхишиг, ЭМЖЖ эмнэлгийн аж ахуйн албаны дарга Л.Сугаррагчаа нарыг шагнав.
Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ариутгагч Д.Болормаа, нярав Б.Цогтбаяр, АШУҮИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Д.Тэмүүлэн, Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслийн тасгийн эмч Д.Эрдэнэболд нар шагнууллаа.