Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуны олимпын наадам эхлэхэд 147 хоног үлдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 56 секунд

“Токио-2020” Зуны ХХХII олимпын наадам эхлэхэд 147 хоног үлджээ. Цар тахлын улмаас 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулах байсан олимпын наадам нэг жилээр хойшлогдож, анх удаагаа халдварт өвчнөөс болж цуцлагдсан тохиолдол болов.

Энэ хүнд цаг үед олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан Япон улсын Засгийн газар, Японы Үндэсний олимпын хороо эрсдэлгүй, өндөр зохион байгуулалттай “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Ирэх зун /2021.07.23-08.08/ олимпын наадам /паралимп 08.24-09.05/ болно гэсэн итгэлээр дэлхийн тамирчид бэлтгэлээ базааж байгаа юм. Тэгвэл манай улсын үндэсний шигшээ баг тамирчид 14 дэх удаагаа олимпын наадамд оролцохоор олон улсын хүүхдийн Найрамдал төв болон Техник спортын төвд энэ оны эхээр цугларалтад гарч бэлтгэлээ хийж байна.

Олон улсын Найрамдал төвд бокс, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цанын баг тамирчид, Техник спортын төвд буудлага спорт, байт харваа, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик зэрэг спортын 15 төрлийн баг тамирчид нэгдсэн цугларалтанд гарсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас нийт 19 тамирчин олимпын болон паралимпын наадамд оролцох эрхээ авчээ.

Тодруулбал:

  1. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа
  2. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь
  3. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү
  4. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн
  5. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа
  6. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Бямбажав
  7. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга
  8. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг
  9. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг
  10. Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ багийн 4 тамирчин
  11. Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Б.Отгонболд
  12. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа
  13. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ
  14. Пара пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ
  15. Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Н.Мөнхбаатар

Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас ирэх 3, 4, 5, 6 дугаар саруудад олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдээс жүдо, чөлөөт бөх, бокс, каратэ, байт харваа, ширээний теннис, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй баг тамирчид албан ёсны  эрх авахаар бэлтгэж байна.

Японд шингэрүүлсэн устөрөгчийн үйлдвэр шинээр барина
Японд шингэрүүлсэн устөрөгчийн үйлдвэр шинээр барина
 
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.