Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд шингэрүүлсэн устөрөгчийн үйлдвэр шинээр барина

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Японы “Itochu”, Францын “Air Liquide” компаниуд Японд шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэх томоохон үйлдвэр барихаар төлөвлөж байна.  

Шинэ үйлдвэрт өдөрт дунджаар 30 тонн шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэх боломжтой бөгөөд устөрөгчөөр ажилладаг 42 мянган автомашиныг бүрэн цэнэглэхэд хангалттай гэнэ. Японд одоогоор өдөрт 44 орчим тонн шингэрүүлсэн устөрөгч үйлдвэрлэж байна. Шинэ үйлдвэрт шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхэд хэрэглэгдэг технологийг ашиглах юм

"Ногоон" тээврийн хэрэгсэлд шилжих зорилтын хүрээнд Японы нийслэл Токио хотод  2030 он гэхэд бензин, дизель хөдөлгүүрт автомашины худалдааг бүрэн хориглохоор төлөвлөж байна. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт устөрөгчийн хэрэглээг эрс нэмэгдүүлж, 2030 он гэхэд жилд 10 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн байна.

Дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, 6 хүн амиа алджээ
Дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, 6 хүн амиа алджээ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа