Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, 6 хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд
Caption

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн 4 хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж, зургаан хүн амиа алджээ.

Хүн гэмтэж бэртсэн нийт ослын 7 нь явган зорчигч мөргөсөн бол 3 нь онхолдсон, 1 нь үл хөдлөх зүйл мөргөсөн, 4 нь мөргөлдөх хэлбэрээр осол гаргасан байна.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.02.24-ний өдөр 00:50 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн нутагт асфальтан замд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтжээ.
  • 2021.02.24-ний өдөр 03:45 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зорчигч мотоциклоос унаж амь нас хохирсон,
  • 2021.02.24-ний өдөр 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд Lifan маркийн  улсын дугааргүй  мотоциклтой онхолдож, жолоочийн амь нас хохирсон,  
  • 2021.02.24-ний өдөр 18:50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас онхолдож, жолоочийн амь нас хохирсон,  
  • 2021.02.26-ны өдөр 02:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн өдрүүдэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иймд жолооч нарыг орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

“Анна Каренина” жүжиг дахин тоглогдохоор болжээ
“Анна Каренина” жүжиг дахин тоглогдохоор болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.