
Өдгөө 32 настай G-Dragon болон 24 настай Jennie нар G-Dragon-ий Ханнам дүүрэгт байрлалтай тансаг байшинд болздог бөгөөд нэг жил гаруйн хугацаанд үерхэж байгаа аж. Тус байшин руу хоёр хамгаалалтыг дамжин нэвтэрдэг бөгөөд Jennie-гийн машин бүртгэгдсэн учир граж руу саадгүй нэвтэрч, тэндээсээ GD-гийн гэр лүү цахилгаан шатаар хүрч очдог байна.

Мөн Jennie хуваарьт ажлаа дуусгаад GD-гийн гэр лүү явдаг бөгөөд тэдний менежерүүд энэ харилцааг нь мэддэг тул уулзахад ямар нэг асуудал байдаггүй. Үүгээр ч зогсохгүй тэдний үерхэл YG энтертайнмент дотор ч нээлттэй, бүгдийнх нь мэддэг харилцаа гэжээ.
Өмнөд Солонгосын алдарт "Big bang" хамтлагийн ахлагч Жи-Драгон охидын "Black pink" хамтлагийн дуучин Женни нар болзож байгааг "Dispatch" сэтгүүлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд үерхээд нэг жил болсон ба Женнигийн ээж нь тэдний үерхлийг дэмждэг гэнэ.

Жи-Драгон, Женни нарын харъяалагддаг "YG Entertainment"-аас "Бид энэ мэдээллийг батлах боломжгүй. Учир нь энэ бол айдолуудын хувийн амьдрал" хэмээн мэдэгджээ. Тус энтертайнмент айдолуудыг хоорондоо үерхэхийг хориглодоггүй.