Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-ыг зорьж, тоглолтод оролцох гэж буй талаараа фэйсбүүкдээ бичжээ. Тэрбээр "Хамгийн түгээмэл гар барин мэндчилдэг газар Орос байх. Цар тахлын энэ үед ч хээв нэг гар гараа барьж мэндчилээд л явна! Тэр олон хүн байхад барихгүй гэлтэй биш! Өвчин юу ч байхгүй болсон юм шиг л байна энд. Таатай ч юм шиг. Олон сараар тайзан дээр гараагүй би жаахан гэрэвшингүй. Гэхдээ л санасан байна, догдлоод л. ОХУ-н БХЯ-наас жил бүр зохион явуулдаг #галаконцерт-д дуулах гээд Москва хотноо ирээд байж байна! Цагын дараа Россия1 сувгаар шууд дамжуулна! Сонирхсон нэг нь үзнэ биз ээ. Харин маргааш Санкт руугаа буцна! Театрдаа очиж бэлтгэл сургуулилтаа эхлүүлнэ! Ажил их байна" хэмээн бичжээ.