Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хямдралтай бараа авахаар бөөгнөрсөн иргэдийг мэргэжлийн байгууллагууд тараажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд
Caption

Нэр бүхий дэлгүүр хямдралтай худалдаа зөвхөн хоёрдугаар сарын 23-нд явагдана гэсэн танилцуулгыг фэйсбүүк хуудсаараа тарааж, өнөөдөр олон хүн бөөгнөрүүлсэн байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр худалдан авалт хийхээр цугласан хүмүүсийг Нийслэлийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тараасан аж. 

Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурсан хэдий ч цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал намжаагүй тул иргэд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх хэрэгтэй юм.

ЗӨВЛӨН ТУСАЛЖ, АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, ТОРГУУЛЬ ТАВИАД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИАГҮЙ БОЛ ААН-ҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “ААН-үүдийн үйл ажиллагаа эхэлсэн эхний 14 хоногт зөвлөн тусалж ажиллана. Сүүлийн хоногуудад хяналт шалгалт хийнэ. Гурван зарчмыг барина. Зөвлөн тусалж, дараа нь албан шаардлага өгнө. Ингээд хэрэгжүүлэхгүй бол тухайн ААН-д Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу торгууль тавина. Торгуулаад халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Энэ журамд хэд хэдэн зохицуулалт хийсэн. Зохицуулалтаар ААН, иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хугацааг олгосон. Уг журмын 7-д чиг үүргээ хэрэгжүүлж буй төрийн алба хаагчид мөн хариуцлага тооцохоор оруулж өгсөн” хэмээн анхааруулж байсан юм. 

Японд 37 настай эрэгтэй толгойдоо буудуулж амиа алджээ
Японд 37 настай эрэгтэй толгойдоо буудуулж амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.