Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас ирэх иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдэд хандан мэдээлэл гаргасан байна.

Эх орондоо буцах иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 мянган төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 мянган төгрөг буюу нийт 515 мянган төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхааруулжээ.

Нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө авсан коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээний сөрөг хариуг илтгэсэн бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөжээ.

“Clubhouse” хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана
“Clubhouse” хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.