Фото: Эмх замбараагүй болсон Техас
Огноо
Унших
6 минут 26 секунд
Арктикийн хүйтэн агаар өмнөд зүг рүү чиглэж, өвлийн шуурга дэгдсэн тул АНУ-ын төв хэсгийн ихэнх нутаг болон Техас муж хүндхэн байдалд ороод байна. Техасын сая сая оршин суугчид хүйтний эрч чангарсан энэ үед гэрэл цахилгаангүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа юм.
Эрчим хүчний нөхцөл байдал сайжирч байгаа ч дахин цахилгаан тасарч болзошгүй байгааг албаныхан анхааруулжээ. Техасчууд хатуу нөхцөл байдлыг даван туулж, дулаарлын төвүүдээс хоргодох байр олж, задгай зуух эсвэл шарсан махны зуухыг дулаацахын тулд ашиглахаар хайж байгаа аж.
Дэвсгэр мэдээлэл: АНУ-ын хэд хэдэн мужид эрчим хүч тасарснаас нийт таван сая гаруй хүн тоггүй болжээ. Эрчим хүчний доголдлыг харуулдаг албан ёсны сайтад мэдээлснээр дээрх таван сая хүний олонх нь Техас, Орегон, Луйзиана, Кентаки мужийн иргэд юм. Түүнчлэн АНУ-д энэ жил хамгийн их хүйтэн өвөл болж байна. Хьюстон мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар машиныхаа халаагчаар гэртээ дулаан байх оролдлого хийсэн гэр бүл угаартжээ. Энэхүү золгүй явдлаас болж, ээж нь найман настай охиныхоо хамт нас барсан бол аав нь долоон настай хүүтэйгээ эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалж: The Atlantic