
Зүүн Азийн Волейболын Холбоо (EAVA)-ноос 2026 оны Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах албан ёсны эрхийг Монголын Волейболын Холбоонд олгосны дагуу бэлтгэл ажил хангагдаж дуусжээ.
Тус олон улсын тэмцээн нь ирэх 8 дугаар сарын 5-8-нд болох бөгөөд Ази тивийн волейболын хөгжлөөр тэргүүлэгч орнуудын шигшээ багууд чуулна. Тэмцээнд,
-
БНХАУ
-
Япон
-
БНСУ
-
Тайвань
-
Хонконг
-
Макао
-
Монгол Улс (Зохион байгуулагч) зэрэг орнуудын шилдэг эрэгтэй шигшээ багууд аварга багаа тодруулахаар хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Монгол Улс өмнө нь 2000, 2008, 2015, болон 2017 онуудад Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Энэ удаагийн тэмцээн нь эх орныхоо талбайд үндэсний шигшээ багаа дэмжих, волейболын спортыг залуу үед сурталчлан таниулах, мөн олон улсын түвшинд спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!