Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо өнгөрсөн 2025 оны аравдугаар сараас өөрийн "Хачиртай бантан" подкаст нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Хамгийн сүүлд буюу 27 дахь дугаартаа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг урьж оролцуулсан байна.
Тэгвэл харцага Н.Золбоо “Хачиртай бантан” подкастынхаа нэрэмжит морь жилийн шилдэг найман аймгийн цолтонг тодруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнахаар болжээ.
Тэрбээр цахим хуудаснаа “Монгол бөхөөрөө хичээллэж цол хэргэм, ард түмний хайр энэрэл гээд бүх сайхан зүйлийг авчээ. Өөрийнхөө зүгээс Подкастынхаа нэрэмжит морь жилийн шилдэг найман аймгийн цолтонг тодруулах санал санаачлагыг гаргалаа. Дэмжиж ажилласан Монголын Үндэсний Бөхийн Холбоонд баярлалаа. Шагнал 1 сая төгрөг.
Хичээгээрэй залуус аа, намар нээлтийн барилдаанаас эхлээд сар шинийн барилдаан хүртэлх чансаагаар тодруулна” гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!