Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Багануур хотод ажиллаж, нүүрс пиролизийн үйлдвэрийг байгуулах ажилтай танилцсан билээ.
Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар дээрх бүтээн байгуулалтын талаар "Хагас кокс руу шилжих ёстойг “Хятадын тавиул, тагнуул” гэж адлуулан байж хийж харуулсан. Үр дүнгээ өгсөн.
Нүүрс химийн цогцолбор барих Монгол төрийн бодлого тасрахгүй үргэлжилж байгаад нь талархая. “Би ганцаараа хийх гэж байна, хийчихсэн” гэсэн нарцисист байж болохгүй.
Н.Алтанхуягийн ЗГ-ын үеэс яригдсан эд. Мөн зөв шийдвэр гаргасан эрдэмтдийн зөвлөл, агаарын бохирдлын үндэсний хороонд талархах ёстой. Миний удирдлагад ажиллаж байсан хотын удирдлагын баг 2025-2026 оны өвөл хагас кокс үр дүнтэйг нотолж, агаарын бохирдлыг 30 хувиар бууруулсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!