Хотын дараагийн даргад Д.Пүрэвдагвын нэр яригдаж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Махны үнэ, нийлүүлэлт доголдоход хариуцлага алдаж, зохиомол үнийн өсөлт үүсэхэд нөлөөлсөн гэж үзэн Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлөөд буй. Улмаар Хотын дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуудал олон нийт болон улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод байна. Албан бус байдлаар Ж.Энхбаяр, Я.Содбаатар зэрэг хүмүүс яригдаж эхэлсэн. Тэгвэл эдгээрээс гадна нэгэн сонирхолтой хүн яригдаж эхэлсэн нь МАН-ын залуу үеийн төлөөлөл Д.Пүрэвдагва аж.

Тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. 1990-ээд оны төлөөлөл тэрбээр Хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр Австралид мастерийн зэрэг хамгаалсан аж.

Өнгөрсөн тохиолдлуудад ихэнхдээ УИХ-ын гишүүдээс Хотын даргыг сонгож байсан удаатай. Тэгвэл энэ удаад гаднаас нэр дэвшилт яригдаж буй нь УИХ дахь гишүүдийн кноп үнэд хүрч томилогдохгүй байх магадлалтай гэж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Хэрэв Д.Пүрэвдагва Хотын даргаар сонгогдсон тохиолдолд хамгийн залуу Хотын даргаар тэмдэглэгдэх юм.

НИТХ: 2027 онд үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ
НИТХ: 2027 онд үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ
 
Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана
Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!