
УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлахтай холбоотой санал хураалтыг явуулж байна. Тодруулбал, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийг эцэслэн баталжээ.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж, нэр томьёо, үг, хэллэгийг ойлгоход хялбар, энгийн, салаа утгагүй болгох, заримыг тайлбарлах, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд хамаарах зохицуулалт нэмэх, эсийн тухай тусдаа зүйлийг дэлгэрэнгүй тусгах, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын био банкны тухай зохицуулалтыг шинээр томьёолох, амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, хүний болон хүний эрхтний наймааны эсрэг Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусгах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, чиг үүргийг тодорхой болгох агуулга бүхий зарчмын зөрүүтэй 66 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!