
"НАГОЯА 2026" Азийн ХХ их наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчид тодорлоо. Тус наадам Япон улсын Нагояа хотноо 2026 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болох юм. Монголын Үндэсний Олимпын Хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хурлаар тус тэмцээний багийн ахлагч УИХ-ын Х.Булгантуяа өмнө нь томилсон байсан учраас 500 гаруй тамирчинтай өргөн бүрэлдэхүүнээр оролцох учир УИХ-ын гишүүн Х.Баттулгыг нэмж томилсон байдаг.
Чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүнд нэрлэгдсэн тамирчид:
Эмэгтэй: 50 кг Б.Мөнхнар (Алдар)
53 кг Б.Отгонтуяа (Алдар)
57 кг Б.Хулан (Аврагч)
62 кг Т.Алтжин (Хилчин)
68 кг Э.Дэлгэрмаа (Хүч)
76 кг Э.Даваанасан (Алдар)
Эрэгтэй: 57 кг М.Даваабанди (Алдар)
65 кг А.Анх-Эрдэнэ (Алдар)
74 кг Т.Тулга (Хүч)
86 кг О.Сүлдхүү (Алдар)
97 кг Г.Ганхуяг (Алдар)
125 кг Б.Намбардагва (Баянгол дүүрэг Аваргууд)