Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын баяраар “Сэтгэлийг тэжээх 50 ном“-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг чухал өдрүүд энэ сард тохионо. Тодруулж хэлбэл, 39 дэх удаагийн номын баяр энэ сарын 15-17-нд Төв талбайд болохоор товоо зарласан.

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ. Мөн номын баярт оролцдог хүмүүсийн дийлэнх нь буюу 67.8 хувь нь 14-20 насныхан байна гэсэн судалгаа гарчээ. Цаасан номноос татгалзаж, дэлгэцний хэрэглээнд шимтсэн насныхан ном сонирхож эхэлсэн нь энэ баярын бас нэгэн давуу тал юм.

Энэ удаагийн хаврын номын баяраар "Сэтгэлийг тэжээх 50 ном"-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулах юм байна.

ШУУД: ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
ШУУД: ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
 
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.