АН-ын ХЕХ: Д.Амарбаясгаланг ЕНБД-аар сонгох эсэх санал хураалтыг ИЛ явуулсан нь намын үндсэн дүрмийг зөрчсөн тул ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Амарбаясгаланг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар санал хураалтын дүнгээр дэмжигдээгүй юм. Үүнтэй холбоотойгоор Д.Амарбаясгалангийн зүгээс санал хураалтын тооллогын дүн дээр зөрүүтэй асуудал байгаа тул Хяналтын байгууллагад өргөдөл гаргана гэж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл АН-ын Хяналтын Ерөнхий хорооны дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 4-нд болжээ. Тус хуралдаанаас ҮБХ-ны 68 дугаар хуралдаанаар ЕНБД-ыг томилох санал хураалтыг ил байдлаар явуулсан нь намын холбогдох зүйл заалтыг зөрчсөн тул санал хураалтыг хүчингүйд тооцох шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг намын ЕНБД-аар томилох эсэх санал хураалтыг ил явуулсан нь намын дүрэм зөрчсөн гэж үзсэн ба дахин санал хураалт явуулахыг ҮБХ болон намын удирдлагуудад даалгажээ.

С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх АН-ын ҮБХ-ны хурал ИРЦ ХҮРЭЭГҮЙ тул эхлээгүй байна
С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх АН-ын ҮБХ-ны хурал ИРЦ ХҮРЭЭГҮЙ тул эхлээгүй байна
 
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!