Б.Баярбаатар: Эпштейнтэй холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудалд нэр холбогдсон дотоодын улс төрчидтэй холбоотой агуулгыг хөндөж, шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Зарим гишүүдийн зүгээс Хянан шалгах түр хороо байгуулах ёстой гэдэг агуулгыг ч хөндсөн юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын зүгээс Түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулна гэлээ.

Тэрбээр энэ талаараа "Эпштейн бол санхүүгийн гэмт хэрэгтэн. Морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, эдлэн газар хаус зэргээр мөнгө угаалтыг хийдэг гэх мэдээлэл бий. Мөн бусад улс орнуудын улс төрд нөлөөлж тодорхой шийдвэрүүдийг гаргуулах лобби ажлыг хийдэг гэх мэдээлэл ч байгаа. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, ГХ-ийн сайдаар ажиллаж байсан хүмүүс нэр холбогдсон. Хууль зүйн байнгын хороон дээр эдгээр агуулгуудаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг гаргаад, УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг цуглуулж эхэлж байна" гэлээ.

ХСҮТ: “Гарын эрүүл ахуйг сахих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
ХСҮТ: “Гарын эрүүл ахуйг сахих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
 
Дорнод аймагт аялал жуулчлалын идэвхтэй улирлын нээлт боллоо
Дорнод аймагт аялал жуулчлалын идэвхтэй улирлын нээлт боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!