Нарны гүүрнээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг бүхэлд нь шинэчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэл хотод явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар солих ажил энэ сараас үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна хэмээн өнгөрсөн онд мэдэгдээд байсан юм.

Харин энэ онд шинээр Нарны гүүрнээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг бүхэлд нь шинэчлэхээр болжээ. Ингэхдээ ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийж, явган хүний хөтөчтэй хавтангаар шинэчлэх гэнэ.

Мөн Нарантуул захаас 10 дугаар хороолол хүртэлх Нарны замыг иж бүрэн шинэчлэх ажлын зураг, төсвийг боловсруулж, энэ жил эхлүүлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм.

Түүнчлэн Сөүлийн гудамжны явган хүний зам, гадна тохижилтыг шинэчлэхээр төлөвлөжээ.

ЗГ: Эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн тогтолцоог “цэгцлэх” асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: Эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн тогтолцоог “цэгцлэх” асуудлыг хэлэлцэж байна
 
Хорнетс хожил байгуулж Миайми Хит багийн улирал дууслаа
Хорнетс хожил байгуулж Миайми Хит багийн улирал дууслаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!