Улаанбаатар хотод коронавируст халдварт өвчнөөр өвчилсөн иргэн “С”-ийн нэгдүгээр хавьтагч болох иргэн Б, Т нар Ховд аймгийн “Алтай” суманд очсонтой холбогдуулан 2021.01.05-ны 09:00 цаг хүртэл тус суманд хязгаарлалт тогтоожээ. Ингэхдээ бүх дэлгүүр, үйлчилгээний байгууллага зэргийн үйл ажиллагааг зогсоож, дам хавьтлыг тогтоож тусгаарлах ажлыг эхлүүлээд байгаа аж.
Б, Т нар тус суманд өнгөрсөн сарын 24-нд очсон байна. Одоогоор тэдний ойрын хавьтлын 55 иргэнийг гэрийн ажиглалтад тусгаарлалтад оруулжээ.