Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам.доллар боллоо, “Бодь“-ийн тараасан авлига нь бүр 110 сая ам.доллар гэнэ үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хормын өмнө "Бодь"-ийн оффтэйк гэрээ болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын авлигатай холбоотой гэх 894 хуудас баримтыг АТГ-т шалгуулахаар өгч буй талаараа мэдээлэл хийсэн.

Тэрбээр хэлэхдээ "Бодь"-ийн оффтэйк гэрээ болон нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигатай холбоотой 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т шалгуулахаар өглөө. Б.Энхбаяр хоолойгоо шахаад байсан хэрнээ "Бодь"-той холбоотой нэг ч зүйл яриагүй. Би Б.Энхбаярт итгэхээ больсон учраас сонгуулийн дараа дахиж ХЗДХ-ийн сайдаар аваагүй" гэсэн.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийж "Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам.доллар боллоо, "Бодь"-ийн тараасан авлига нь бүр 110 сая ам.доллар гэнэ үү. Эрх бүхий байгууллагууд хурдтай шалгаж мухарлах ёстой" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан
Л.Оюун-Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан
 
“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо
“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.