Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан гэх мэдээллийг дэлгэсэн юм. Улмаар энэхүү асуудлыг АТГ-т өгч шалгуулах талаараа ч ярьсан байдаг. Тэгвэл энэ дагуу яг одоо АТГ-т хүсэлтээ өгч байна.

Тэрбээр АТГ-д хандах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн. Харин одоо 2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын бичлэгийг устгах оролдлогыг хийж байна" гэлээ.

ШУУД: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
ШУУД: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
 
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.