Дэлхийн Усны өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг.

2026 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь усны хүртээмж, ариун цэвэр, усны нөөцийн удирдлагад тэгш оролцоо, тэгш боломжийг хангахын ач холбогдлыг онцолж буй юм.

Ус бол амьдралын эх булаг, хүн төрөлхтөн төдийгүй байгаль орчны тогтвортой байдлын үндэс билээ. Гэвч дэлхийн олон бүс нутагт цэвэр усны нөөц багасаж, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалан усны хүртээмж, чанар доройтож байна.

Монгол Улсын хувьд усны нөөц хязгаарлагдмал, жигд бус тархалттай тул усны зохистой хэрэглээ, хамгаалал, хуримтлалын бодлого онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, ус ашиглалтыг үр ашигтай болгох чиглэлээр бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан иргэн бүр усны үнэ цэнийг ухамсарлаж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, усны нөөцийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Казах  үндэсний Соёлын төв байгуулна
Казах үндэсний Соёлын төв байгуулна
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!