Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонины махны үнэ өсч, үхрийн махны үнэ буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өчигдөр (2020.12.30) Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад байрлах нийт 92 зах, дэлгүүр, 12 эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгээс Улаанбаатар хотын хамгийн том хүнсний захад харъяалагддаг "Хүчит шонхор"-т махны үнэ ямар байсан талаарх мэдээллийг хүргэе.

“Хүчит шонхор” захад 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах  1 кг нь 8500-8700, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-10500, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 1 кг нь 8500-8700 төгрөг болж 400-500 төгрөгөөр, хонины цул мах 8500-9000 төгрөг болж 200 төгрөгөөр, ямааны мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн ястай мах 8000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6500-6800 төгрөг болж 300-400 төгрөгөөр, адууны махны доод үнэ 6000 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн махны дээд үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 4.4 тонноор өсч 41.4 тонн нийлүүлэгдсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт 2020.12.30ны өдрийн 7:30 цагийн байдлаар

Бүтээгдэхүүний нэр 30-ны өдрийн 07:30 цагийн байдлаар
Жижиглэнгийн үнэ Бөөний үнэ
Нийлүүлэлт 41.4 тн
1 Хонины мах ястай 8500-8700 6500-6800
цул 8500-9000
Үхрийн мах ястай 8000-10500 8500-8800
цул 10000-11500
Адууны мах, ястай 8500 6000-6300
Ямааны мах, ястай 8000 5000-5500

 

Нийслэлийн таван цэгт ёслолын буудлага хийнэ
Нийслэлийн таван цэгт ёслолын буудлага хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.