Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн таван цэгт ёслолын буудлага хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн бөгөөд нийслэлчүүд та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзнэ үү.

Мөн он солигдох мөчид ҮБХИС, Дамбын гүүр, Баянхошуу, Зүрх уулын энгэр, Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулж байна. Шинэ жилээр айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг.

Шинэ жилийн мэндийг хүргэе!

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтэс

2021 онд агнах, барих амьтны тоог тогтоолоо
2021 онд агнах, барих амьтны тоог тогтоолоо
 
Төв цэнгэлдэх хүрээлэнг битүү дээвэртэй, 4 улирал тасралтгүй ажилладаг цогцолбор болгоход 75-400 сая ам.доллар зарцуулна
Төв цэнгэлдэх хүрээлэнг битүү дээвэртэй, 4 улирал тасралтгүй ажилладаг цогцолбор болгоход 75-400 сая ам.доллар зарцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.