Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Идэр-Од уучлал гуйлаа

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 21 секунд

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УОК-ын явуулж буй үйл ажиллагааг мушгин гуйвуулж, марзагнасан бичлэг хийсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг хэлсэн.  

Энэхүү бичлэг нь комедиан Б.Идэр-Одын “Ideree s Home Party” влогийн дөрөвдүгээр дугаар юм байна. Тус бичлэгт комедиан Б.Идэр-Од болон Батаа, Бааска, Сантий нараас надна загвар өмсөгч Дөлгөөн, жүжигчин Золоо, Зулаа нар гардаг. Комедиан Сантий найз руугаа залгаж “УОК-оос ярьж байна аа” хэмээгээд "тоглоом" хийдэг байна. 

Тэгвэл комедиан Б.Идэр-Од уучлал хүслээ. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа, 

УУЧЛАЛТ ХҮСЬЕ

Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна.

Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид

Ажлаа хийж яваад халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгоно
Ажлаа хийж яваад халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.