Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлаа хийж яваад халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тусгаарлах байранд байгаа алба хаагчдын зардлыг шийдвэрлэжээ.

Тухайлбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ. Мөн Хүүхдийн төлөө фонд байгуулах эх үүсвэрийг шийдсэн байна.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 29 байгаа. Үүнээс 17 нь ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт илэрсэн бол 12 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнууд.

Халдвар бүртгэгдсэн сумдад 15-43 хоног шинээр тохиолдол илрээгүй байна
Халдвар бүртгэгдсэн сумдад 15-43 хоног шинээр тохиолдол илрээгүй байна
 
Бельгийн профессор судлаач солилцооны 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 13-н хүртэл үргэлжилнэ
Бельгийн профессор судлаач солилцооны 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 13-н хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.