Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр иргэн, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжин, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэн, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын үед Ус сувгийн удирдах газрын 1216 ажилтан Улаанбаатар хотын усны сүлжээний хэвийн байдлыг ханган 673 цэгээс ундны цэвэр усаар ханган ажиллаж байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ нар сайн дурын хүүхэд хамгаалагч боллоо. Сайн дурын хүүхэд хамгаалагч болсон ус түгээгч нартаа хүүхдийн эрхийн конвенц, Хүүхэд хамгааллын хууль, эерэг хүмүүжлийн арга, олон нийт иргэдийн хүүхэд хамгааллын оролцоог идэвхжүүлэх, зөвлөмж мэдээлэл гарын авлага, зурагт хуудас зэрэг хэрэгтэй мэдээллээр ханган ажиллаж байна.