ХЗДХ-ийн сайдын зөвлөхөөр Г.Даваанямыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр эрдэмтэн, судлаач Ганхуягийн Даваанямыг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 06/19 тоот тушаалаар томиллоо.

Г.Давааням нь Япон Улсын Нагоя их сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн магистр, докторын зэргийг тус тус хамгаалсан. Тэрбээр Япон Улсын Нагоя их сургуульд багш, судлаач, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга, Франц Улсын Тулузын их сургууль болон Английн Кембрижийн их сургуульд зочин судлаач, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, дэд профессороор ажилласан туршлагатай.

Арилжаа, компани, үнэт цаасны зах зээлийн эрх зүйгээр мэргэшсэн бөгөөд энэ чиглэлийн судалгааны 20 ном бүтээл, 34 эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад дотоодын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлж, эдийн засгийн 10 гаруй хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан юм.

Боловсрол:

  • МУИС-ын Хууль зүйн сургууль, Эрх зүйн бакалавр /LL.B/ 2013,
  • Япон Улсын Нагоя их сургууль , Хууль зүйн ахисан түвшний сургууль, Хууль зүйн магистр /LL.M/ 2015,
  • Япон улсын Нагоя их сургууль, Хууль зүйн ахисан түвшний сургууль, Хууль зүйн доктор /LL.D/ 2019,

Ажил эрхэлсэн байдал:

  • Нагоя их сургууль, Хууль зүйн ахисан түвшний сургуульд туслах багш, туслах судлаач (2016-2019)
  • Нагоя их сургууль, CALE-ийн харьяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн дэд багш, (2019-2024)
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч, (2021.09 сараас өнөөг хүртэл)
  • ХЗДХЯ-ны дэргэдэх Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, (2023)
  • МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, дэд профессор, (2019.08 дугаар сараас өнөөг хүртэл)
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын орон тооны бус зөвлөх, (2023-2024)
  • Английн Кембрижийн их сургуульд зочин судлаач (2025)
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!