Үндэсний үйлдвэрүүд ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Огноо
Унших
1 минут 43 секунд

Дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг бүтээх алсын хараатай Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн арвин туршлагатай, тэргүүлэгч үйлдвэрүүд болох “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нэгдэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, профессор багш нарын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах, багш, оюутан суралцагсдыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийлгэх, үйлдвэрлэлийн процесстой танилцуулж, өөрийн сонгосон мэргэжилдээ туршлага судлах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь:

  • Хүнсний салбарын шинжлэх ухаан, инновац, дижитал технологийг нэвтрүүлэх,
  • Салбарын ур чадвар, мэргэжилтний хөгжилд дэмжлэг үзүүлэх,
  • Тогтвортой үйлдвэрлэл, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг бэхжүүлэх,
  • Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь ховор мэргэшсэн боловсон хүчнийг дэмжих

стратегийн чухал ач холбогдолтой үйл явдал юм.

Ингэснээр улсын хэмжээнд ховор, эрэлттэй болоод байгаа хүнс үйлдвэрлэлийн салбар дахь мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт инновац нэвтрүүлэх зэрэг олон чиглэлд тогтвортой хөгжлийг урт хугацаанд дэмжих үнэ цэнтэй хамтын ажиллагаа суурь болж байгаа юм.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!