“Gem mall”-д эхнэрээ хөнөөж, бүх насаар хоригдох ял авсан Ц.Энхбат Дээд шүүхэд гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Gem mall" худалдааны төвд эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн Ц.Энхбатад шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон. Ц.Энхбат шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байдаг.

Тэгвэл Ц.Энхбат дахин Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулахад, "Ц.Энхбатын гомдол ирсэн нь үнэн. 1-р сарын 26-нд гомдол нь ирсэн" гэх хариултыг өглөө.

Хэргийг сануулахад, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.

Мөрийтэй тоглоомоос олсон орлогоо нуух зорилгоор ББСБ байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Мөрийтэй тоглоомоос олсон орлогоо нуух зорилгоор ББСБ байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!