Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайханыг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.12-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгож, чөлөөлөх зохицуулалттай. Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Зөвлөлийн даргыг сонгох болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Уг хурлаар Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан Зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ингэснээр 2024-2025 онд зөвлөлийн даргаар ажилласан Н.Энхбаяр зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүнд зөвлөлийг амжилттай удирдаж ажилласанд зөвлөлийн гишүүд, Ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.

Шинээр сонгогдсон дарга 2026-2028 онд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн сахилга бат, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн Зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг хэрэгжүүлнэ.

ФОТО: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар халз барилдаж, Б.Орхонбаяр давлаа
ФОТО: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар халз барилдаж, Б.Орхонбаяр давлаа
 
Гүнжийн хоолойн 500 га талбайн хогийг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч оролцлоо
Гүнжийн хоолойн 500 га талбайн хогийг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.