Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай хүүхэд 13 давхраас унаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 7 настай эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байх үедээ том өрөөнийхөө цонхоор унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, цонх, тагтанд найдвартай хамгаалалтын түгжээ, хаалт суурилуулах, хүүхдийн эд зүйлсийг цонхны ойролцоо өндөрт байрлуулахгүй байх, орон сууцны орчинд хүүхдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгаж, хүүхдэд аюулгүй байдлын талаарх ойлголтыг тогтмол өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
 
ЦАГ АГААР: Улаанбаатарт маргааш багавтар үүлтэй. Цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт маргааш багавтар үүлтэй. Цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.