Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ амралтын өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд малчидтай уулзана. Тэрбээр энэ үеэрээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ, цаашид анхаарах зүйлийн талаар орон нутгийн удирдлагууд, малчин түмэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцана. Ерөнхийлөгч энэ жил тодорхой хуваарийн дагуу аймгуудад ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.