ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

10 гаруй жилийн өмнө буюу 2011 онд СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй өчигдөр олон нийтэд хандсан. Тодруулбал, түүний хувьд эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл хэргийн процессын талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Прокурорын байгууллагаас өгч буй мэдээллээр, иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх” гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэв.

Г.Дорж: “М.Бадарчид допингийн тариа зарсан“ гэж намайг баримтгүйгээр гүтгэж байна
Г.Дорж: “М.Бадарчид допингийн тариа зарсан“ гэж намайг баримтгүйгээр гүтгэж байна
 
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!