Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт болж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 22-нд товлосон.

Өнөөдрийн байдлаар Ц.Дагвадоржийг 16, 32 настай эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан. Ц.Дагвадорж нь 16 настай охины амь насыг хөнөөхдөө Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нартай хамт байсан бөгөөд тэднийг тус хэргийн хамжигч гэж үзэн хорьсон юм. Мөн тус хэрэгт хамсаатан 16 настай Х.Энхсайханд хилийн хориг тавиад байсан.

Сануулахад, дээрх хэрэг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 6-р сарын 20-21-нд шилжих шөнө гарсан. Хууль хяналтын байгууллагаас 1 жил гаруй хугацаанд хэргийг шалгасан ч удаашралтай байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Доналд Трамп Монгол Улсыг “Энх тайвны зөвлөл”-д үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урив
Доналд Трамп Монгол Улсыг “Энх тайвны зөвлөл”-д үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урив
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.