Хотын дарга Х.Нямбаатар ирэх оныг бизнес эрхлэгчдийг дэмжсэн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдсэн жил болгож зарлана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа "Хот 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлуудыг гараанаас гаргасан. Сэлбэ 20 минутын хот, Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Метро, Дулааны V цахилгаан станц зэрэг хүлээлт өндөр төслүүдийн гэрээ хэлцэл, бичиг цаасны ажлууд цэгцэрлээ. Тэгвэл 2026 оныг хот бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгож, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллахаар боллоо. Үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримтын өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Бизнес эрхлэлтийг дэмжинэ гэдэг нь ТҮЦ-ийг дэмжинэ гэсэн үг биш. 8 нэрийн дэлгүүрээс авхуулаад MCS хүртэлх бүх л бизенес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлыг шийднэ" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!